ШУУРХАЙ: Д.Дорлигжав, Д.Баатар нарыг хорих 461-р анги руу ачлаа

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнөөдөр өглөөний 08:00 цагийн орчимд Д.Дорлигжав нарыг хорих тухай шүүхийн шийдвэр гарч, тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хүргэсэн гэх ба Авлигатай тэмцэх газраас тэднийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байгаа гэх мэдээлэл байна.

Дээрх авлигын хэргийн талаар “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Тухайн үед их хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Гэхдээ энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Х.Тэмүүжин сайдын суудлаас буух үедээ гаргасан баримт. Ил гарсан нь дөрвөн сая ам.доллар, үүний цаана өөр баримт бий. Тухайн үед сөрөг хүчин байсан С.Бямбацогт над дээр ирээд үнэн юм уу, баримтуудаа надад өгчих гээд аваад явсан. Тэгээд л алга болсон. Мөн л тухайн үед МАН-ын генсек ирээд, үүнтэй тэмцэнэ, жагсана гээд л байсан. Бас л алга болсон” хэмээн ярьсан байдаг. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин