Хориг арга хэмжээнээс үл хамааран Оросын эдийн засгийн өсөлт хурдасчээ


Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнээс үл хамааран Оросын эдийн засгийн өсөлт 2018 онд хурдассан тухай Дэлхийн банкны илтгэлд дурдсан байна.

Тус илтгэлд, “Орост инфляцийн түвшин бага хэвээр үлдэж, эдийн засаг нь газрын тосны үнэ нэмэгдсэнээр тогтвортой өссөөр байлаа. Дотоодын зах зээлийн идэвхи тогтвортой байсны хүчинд Оросын эдийн засгийн өсөлт хурдасч өнгөрсөн жил 1.6 хувьд хүрсэн байна” гэжээ.

Дэлхийн банк Оросын эдийн засгийн өсөлт энэ жил бага зэрэг саарч 1.5 хувьд хүрэх ч 2020,2021 онуудад дахин хурдасч 1.8 хувь болно гэж тооцоолсон байна. Ер нь энэ жилээс улс орнуудын худалдааны харилцаа хурцдаж, санхүүжилтийн нөхцөл чангарахын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ буурах төлөвтэй гэж Дэлхийн банкны илтгэлд онцолжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин