Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорьж, шалгах санал шүүхэд иржээ

ТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.

 

Улмаар өнгөрсөн даваа гарагт /2018.01.07/ АТГ-аас Д.Дорлигжавын гэрийг битүүмжилсэн бол өчигдөр өглөө түүнийг төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. 

 

Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав, түүний төрсөн дүү Д.Баатар болон Ч.Бямбаа нарт холбогдох хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иржээ. Өөрөөр хэлбэл, тэднийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорьж, шалгах санал шүүхэд ирсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин