М.Энхболд: Л.Болд гишүүнд “Бодь” цамхагийнх нь газрыг өгч байсан.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх тухай заалттай юм. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. 

М.Энхболд: -Сүүлийн үед нэг хүн рүү, тодруулбал, над руу дайрах байдал хэрээс хэтэрлээ. Гэхдээ төрийн аливаа асуудал хуулийн дагуу явах ёстой. УИХ-ын 40 гишүүн намайг огцруулахыг шаардсан. Тухайн асуудлыг нь Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн үндэслэлгүй гээд хэлэлцэхээс татгалзсан. Харин одоо энэ хүмүүсийн хүслээр хууль санаачлаад хэлэлцэж байна.

Хуулийн байгууллагууд хуулийн дагуу ажиллах ёстой. Гэтэл хууль шүүхийн байгууллагад намайг нөлөөлж байгаа мэтээр гүтгэж байгаа. Энэ байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөөд батлуулдаг. Цэцийн гишүүдийг УИХ-ын гишүүд өөрсдөө томилдог.

Мөн Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа газар зарсан гэж ярьдаг. Би харин ч олон барилга байгууламж, орон сууж баригдах боломжийг нээсэн. Тухайлбал, жагсаал цуглаан хийж яваа Л.Болд гишүүнд “Бодь” цамхагийнх нь газрыг өгч байсан.

УИХ-ын даргынхаа хувиар хэлэлцүүлэхгүй дараад байгаа асуудал надад байхгүй. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн энэ хуулийн төсийг дэмжиж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин