Г.Солтан: Намайг бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг ард түмэн мэднэ

Улсын ерөнхий прокуророос Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн. Энэ дагуу УИХ асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан.


Хуралдаанд Г.Солтан гишүүн байгаагүй учир дэд хорооны хурал өнөө өглөөг хүртэл хойшилсон юм. Г.Солтан гишүүний хувьд тойрогтоо ажиллаж байгаад өчигдөр орой нийслэлд иржээ.


Тэрээр өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хуралд оролцож, гишүүдийн асуултад хариулт өглөө. Үүний дараа тэрээр “Би шалгуулахад бэлэн. Харин яаж шалгуулахыг эндээс шийдэх биз. Намайг бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг Баян-Өлгий аймгийн 4 дүгээр тойргийн сонгогчид мэднэ” гэсэн хариулт өглөө.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин