Халдашгүй байдлын дэд хороо 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргалаа

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаж нэр  бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн  Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн бариад байгаа юм.

Одоо тус дэд хорооны гаргасан санал дүгнэлтийн Төрийн байнгуулалтын байнгын хороо болон Хуул зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.

Дашрамд сануулахад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д прокурорын байгууллагаас 14:16 цагт ирүүлжээ. Үүнээс хойш тоологдсон 48 цагийн хугацаа өнөөдөр дуусгавар болох тул УИХ өнөөдөр 14:16 цагаас өмнө уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин