Л.Оюун-Эрдэнэ: Төв талбайд хугацаагүй суулт зарлана

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын талаар жагсаал зохион байгуулагч гишүүд мэдээлэл хийв. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “М.Энхболд дарга жагсаал, цуглаанаар УИХ-ын даргыг огцруулах нь Үндсэн хуулийн бус замаар төрийн эрх авах оролдлого тул албан тушаалаа өгөхгүй гэсэн тайлбар өгсөн. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа өгөхөөр оролдсоныг бид хүлээн авахаас татгалзлаа. Одооноос бид төв талбайд 50 гэр барьж хугацаагүй суулт зарлах болно. Хэрэв УИХ-ын дарга огцрохгүй бол өлсгөлөн зарлана. Үүний өмнө Үндэсний аюулгүй байдлын гишүүд буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзана” гэлээ.

Мөн УИХ-ын даргыг огцруулахаар төв талбайд цугласан иргэдийг үймээн самуунд турхирах магадлал байгааг жагсаал зохион байгуулагчид хэлээд иргэдийг өдөөн хатгалагад автахгүй байхыг уриалсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин