Ц.Цолмон: УИХ-ын даргыг хамгаалж уулзалтыг таслан зогсоосон

Жагсаал зохион байгуулж буй гишүүд, жагсагчдын төлөөлөлтэй хамт Төрийн ордон руу орж УИХ-ын даргатай уулзсан. Тухайн уулзалтын үеэр юу болсон талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрээр "Жагсаал зохион байгуулж байгаа гишүүд УИХ-ын даргатай уулзах үеэр юу болсон бэ гэдгийг ямар нэгэн хачиргүйгээр хүргэх үүднээс мэдээлэл хийж байна. Би энэ уулзалтад хамт оролцсон. Төв талбайд жагсаал зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар надтай утсаар ярьж жагсагчдын төлөөллийн хамт УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Би УИХ-ын гишүүд бол УИХ-ын даргатай хүссэн үедээ уулзах боломжтой гэдгийг нь хэлсэн. Удалгүй УИХ-ын таван гишүүн жагсагчдын төлөөлөл дөрвөн хүний хамт УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн. УИХ-ын дарга өмнөх шаардлагынх нь хариуг өгч ярилцаад уулзалтаа өндөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч гишүүд УИХ-ын даргын тайлбарыг огт хүлээж аваагүй. УИХ-ын дарга гурван хуудас материал өгөхөөр бэлдсэн байсан. 30 хуудас материал гэдэг бол худлаа мэдээлэл. Энэ уулзалтын үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Тиймээс төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд УИХ-ын даргыг хамгаалж уулзалтыг таслан зогсоосон" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ