Д.Дорлигжав давж заалдана

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.
Энэ шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ