60 тэрбум, ЖДҮ-ийн гэмт этгээдүүдийн тулаанд АН хамгийн их хохирсонуу?

"Зүүн гурван аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын Баянзүрх дүүрэгт хийсэн мэргэжлийн төвшний судалгаанаас харахад МАН 19%, АН 9%, МАХН 5% гэсэн дэмжлэгтэй буй нь хамгийн том гэх эдгээр гурван намын дэмжлэг олон нийтээс хүн амын гуравны хоёрт нэгэнт итгэл алджээ." Ноён Баабар саяхан "Төр дэх хулгайчдыг цөөлье" нийтлэлдээ өмнө үеийн судалгааг дурдан ийн өгүүлжээ. Мэдээж одоо ч нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөж байгаа тул судалгаа ч дагаад өөр болж л байгаа биз. Ямар сайндаа л Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал МАН-ыг хагаралдаад байхад баярлаад байх зүйл алга. Энэ хоёр нам бол Монгол төрийн хоёр багана гэсэн утгатай үгс хэлсэн. Энэ нь нэг талаас төр тогтвортой байх, нөгөө талаас Ерөнхийлөгчийн засаглалаас болгоомжлуулахаар хэлсэн үг мөн боловч, бодит байдал нь АН-ын реитинг өсөхгүй байгаагаас үүдэлтэй. Ер нь хоёр том намын реитинг харилцан холбоотой байдаг хэмээн зарим улс төрчид ч хэлдэг. Энэ нь МАНАН хэмээх үг яриа өрнөж эхэлсэн үеэс ч үүдэлтэй байж болох юм. Гэвч 60тэрбумын, ЖДҮ-ийн гэмт этгээдүүдийн маргаан дунд хамгийн их хохирол амсаж буй нь АН болчихоод байгаа нь үнэн. Бүлэггүй болоод ч зогсохгүй, "бөлдөгдүүлнэ" гэдэг нь хэнд ч ойлгомжтой болоод ирэх шиг. Олгой хагаравч тогойн дотроо гэдэг шиг МАН ч яахав М.Энхболдоороо туг тахиад шинэчлэгдчихлээ гээд нэгдээд нийлээд явах байх. Тийм ч удам угсаатай нам. Харин 2020 онд ялалт байгуулж, МАН-ын 60 тэрбумынхан, ЖДҮ-чдийн дээлийг нь нөмрүүлэх ёстой АН харин хамгийн их хохирч явсаар могой шиг гурав тасрах вий дээ. Одоохондоо нам дотроо эргүүлж байгаа У.Хүрэлсүхийн сэлэмний ир мохчихоогүй л байх шиг.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ