Гданьск хотын дарга шархаа даалгүй нас баржээ


Польшийн умардын нийслэл Гданьск хотын дарга Павел Адамович буяны концертын үеэр олсон  хутганы шархыг даалгүйгээр эмнэлэгт нас баржээ.

 

Клиникийн эмч нар ингэж мэдээлсэн байна.

 

Нэгдүгээр сарын 13-нд Гданьск хотод болсон буяны концертын үеэр 53 настай Адамовичид  27 настай Стефан В (польшийн хуулиар овгийг нь хэлдэггүй байна) халдаж, шууд тайзан дээр хотын даргын зүрхэн тус газар нь хутгалжээ.

 

Эмнэлэгт яаралтай хүргэж, мэс засал хийсэн ч (мэс засал таван цаг үргэлжилсэн байна),  эмч нар хотын даргын амь насыг аварч чадаагүй байна. Тэр 1998 оноос энэ албан тушалд ажиллаж байжээ.  Тэрээр польшийн либерал-консерватив “Иргэний хөтөлбөр” намын нэрт зүтгэлтэн юм.

 

Түүнийг хутгалсан этгээдийн тухайд гэвэл, тэр Гданьскийн дөрвөн банкийг дээрэмдсэн хэргээр таван жилийн гаруйн ял эдлэж,  дараа нь  шоронгоос саяхан суллагджээ.  Хоригдож байх үед надад маш хэрцгий хандаж, тэр ч байтугай зодож  зовоодог  байсан, “Иргэний хөтөлбөр” намаас болж би шоронд орсон хэмээн тэр мэдэгдсэн байна.

 

С.Инда

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин