АТГ гишүүдийн асуудлаар зарласан хурлаа цуцлав

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2019.01.16/ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хэрэгт холбогдсон дөрвөн гишүүний асуудлаар мэдээлэл хийхээр зарласан ч хуралдааныг цуцаллаа. Прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх зөвшөөрөл өгөөгүй тул хуралдааныг хойшлуулсан талаар албаны хүмүүс тайлбарлав.
УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах асуудлаар өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллага санал хүргүүлж, түүнийг Халдашгүй байдлын дэд хороо болон Байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн юм.
Тэгвэл АТГ-аас өнөөдөр өгч буй мэдээллээр бол дээрх гишүүд дуудсан хугацаанд байцаалт, мэдүүлэг өгөхгүй, хэрэг шалгах явцад саад учруулж байгаа гэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ