УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хууль энэ сарын 25-наас хэрэгжинэ

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Их хурлын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтов. Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Их хурлын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлдөг хуулийн заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 25-наас хэрэгжиж эхлүүлэхээр боллоо.  

Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, батлах юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин