УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийг баталлаа

Монгол Ардын намд 60 тэрбум, ЖДҮ-гийн талцал бий болж, улмаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах ажиллагаа хүчтэй өрнөснөөр төрийн хямралыг бий болгож, түмний зовлонг нэмж ирлээ. Төрийн түшээд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих болсоноор сая нэг төрийн хямралаас гарах гарцтай болсон гэхэд хилсдэхгүй.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж, гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийг дөнгөж сая баталлаа.
Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсанаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт үйлчилж эхлэх юм. Уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр батласан байна. Тус хуулийг УИХ-ын дархлааг сулруулах сөрөг талтай , зөвхөн нэг хүнийг огцруулахад зориулагдсан хууль хэмээн зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан бол , УИХ-аасаа том дарга гэж юу байдаг юм , УИХ-ын олонхоос илүү эрх ашиг гэж хаана байдаг юм хэмээн үзэх гишүүд ч байсан юм .
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ