Ж.Батзандан: УИХ-ын чухал шийдвэрүүд дээр би манлайлж явж ирсэн байх шүү

   УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт үйлчилж эхлэх юм. Уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр батлав.  Тус хуулийг  УИХ-ын дархлааг сулруулах  сөрөг  талтай , зөвхөн нэг хүнд зориулагдсан хууль хэмээн зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан бол ,  УИХ-аасаа том дарга гэж юу байдаг юм , УИХ-ын олонхоос илүү эрх ашиг гэж хаана байдаг юм хэмээн үзэх гишүүд ч байсан юм.

 Чуулганы хоёр ч хуралдаан дамжиж УИХ-ын гишүүн Ж. Батзандан УИХ-ын дарга М. Энхболдтой маргаад авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Батзандан:

-Хэрүүл хиймээргүй байна л даа . Таны өрөөнд ямар ч зодоон цохион болоогүй ээ .Танийг зодох гэж хүн ороогүй шүү дээ. Хүн зугатахаар юм ч болоогүй. Юу л яриад байгаа юм бэ их хурлын даргаа?

Таван толгойг Шинхуад өгөхөд би зугатаагүй юм шүү . Тэрийг засахын тулд харин ч 40 гишүүнийг би гарын үсэг зуруулахад санаачлаад гүйсэн шүү. Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авахын тулд манлайлж явсан байх шүү.

      Хурцыг нийтийн сонсголруу оруулья гэхэд манлайлж явсан шүү даргаа . Асгат,  Цагаан суваргаа эргүүлж авья гэхэд манлайлж л яваа шүү .Энэ их хуралд олон чухал  шийдвэр дээр Ж. Батзандан тэргүүнд нь явж байгаа байх шүү их хурлын даргаа гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин