Найрамдлын гэрээ байгуулах асуудлаар байр суурь өөрчлөгдөөгүйг тэмдэглэв

Владимир Путин, Шинзо Абэ нарыг хэлэлцээ хийсний дараа найрамдлын гэрээ байгуулах асуудлаар Японы талын байр сууринд ямар нэг өөрчлөлт гарсныг Оросын тал олж харахгүй байна. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ингэж мэдэгдэв
Түүний хэлснээр, Путин 2018 онны есдүгээр сард Владивосток хотод Дорнын форум дээр ямарваа урьдчилсан болзолгүйгээр найрамдлын гэрээ байгуулахыг японы талд санал болгосон тэр үеэс хойш Оросын байр суурь ч бас өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ажээ. Тэгэхэд Абэ ийм саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.
Нэгдүгээр сарын 22-нд Путин Абэтай гурван цаг хэлэлцээ хийсний төгсгөлд найрамдлын гэрээ байгуулах болзол тавьжээ. Гэрээний болзлыг хоёр орны ард түмэн хүлээн авах ёстой гэж тэр хэлсэн байна. Харин Японы ерөнхий сайд хэлэхдээ, Орос, Японы хооронд найрамдлын гэрээ байгуулах нь “70 гаруй жил шийдэгдээгүй үлдсэн ээдрээтэй зорилт” гэж мэдэгджээ.
Хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулахын тулд Японы тал Дэлхийн хоёрдугаар дайны дүнг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж нэгдүгээр сарын 11-нд Оросын ГХЯ мэдэгдсэн юм.
Японы ерөнхий сайд энэ сард Курилийн арал болон найрамдлын гэрээний сэдвийг хэд хэдэн удаа хөнджээ. Тухайлбал тэр арлын нутаг дэвсгэрийн хамаарлын тухай асуудалд цэг тавихаар нэгдүгээр сарын 7-нд эцгийнхээ булшин дээр тангарагласан байна.
Өмнөд Курилийн арал Оросынх гэдгийг Японы тал эс хүлээн зөвшөөрч, Итуруп, Кунашир, Шикотан, Хабамаи арлыг Японд буцаан өгөхийг шаардаж байдаг юм. Оросын тал Курилийн арлууд Оросынх бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дүнгээр ЗСБНХУ-д шилжсэн гэдгийг байнга сануулдаг юм.
С.Инда
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ