Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга малчдын шагналыг гардуулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 26, 27-ны өдрүүдэд аймаг орон нутгийн удирдлагуудын хамтаар Монгол Улсын хошой аварга болон зарим аварга малчны шагналыг гардуулан өгөхөөр Сүхбаатар аймагт ирнэ.
Ерөнхий сайд 26-нд Уулбаян сумын малчин Д.Баярсайханд Монгол Улсын хошой аварга малчны шагналыг гардуулах бол, 27-нд Сүхбаатар сумын малчин Ш.Өвгөнхүүд Монгол Улсын аварга малчны шагналыг гардуулан өгөөд буцах аж.
Мөн Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хамт ирэх бөгөөд тэрээр Эрдэнэцагаан, Онгон сумаас төрсөн аварга малчдын шагналыг гардуулах юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ