УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

    УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд өргөн барилаа.

  УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй юм. Энэхүү төсөлд 39 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

       Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн тайлбар хэлсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байгаа. Тиймээс бид одоо чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг тогтоолыг өнөөдөр хэлэлцэх горимын санал гаргахаар төлөвлөж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол өнөөдрийн чуулганыг “бойкотлох” нөхцөл үүснэ” хэмээв.

Mөн нэр бүхий гишүүд Эрдэнэтийн 49 хувийг гадны компанид худалдаж байгаа тухай  мэдээллээ.

   УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Монголиан Коппер Корпорейшн” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй "Эрдэнэт Корп Пти лтд" компанид худалдах шийдвэр гаргасан талаарх мэдээлэл бидэнд нэргүй, дугтуйтай ирсэн. Ийм мэдээлэл өмнө нь яригдаж байсан болохоор үнэн гэж хардах үндэслэл байна. Эрдэнэтийн 49 хувийг өмнө нь чуулганаар хэлэлцүүлэхгүйгээр авсан. Тийм учраас бид энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "МАНАНгийн бүлэглэл Эрдэнэтийн 49 хувийг аваад гадагш зугтаах гэж байна. Өнгөрсөн жил УИХ-аас “Эрдэнэтийн 49 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой” гэсэн тогтоол гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Гэтэл Эрдэнэтийн 49 хувийнхан хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд тус үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид шилжүүлээд, олон улсын шүүхийн харъяаллын асуудал болгон хувиргах заль мэх хэрэглэж байна.Л.Оюун-Эрдэнэ: “Монголиан Коппер Корпорейшн” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй "Эрдэнэт Корп Пти лтд" компанид худалдах шийдвэр гаргасан талаарх мэдээлэл бидэнд нэргүй, дугтуйтай ирсэн. Ийм мэдээлэл өмнө нь яригдаж байсан болохоор үнэн гэж хардах үндэслэл байна. Эрдэнэтийн 49 хувийг өмнө нь чуулганаар хэлэлцүүлэхгүйгээр авсан. Тийм учраас бид энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. 

Урьд шөнө УИХ-ын дарга М.Энхболдтой  ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН төлөөлөгчид  уулзсан гэх  мэдээлэл бидэнд ирсэн. Өнөөдөр огцрох ёстой байсан УИХ-ын дарга ирэх мягмар гараг хүртэл хойшлуулж байгаа нь үүнтэй холбоотой байж магадгүй гэж бид хардаж байна. Эрдэнэтийн 49 хувийг монголын ард түмэнд өгөх УИХ-ын тогтоол, ҮХЦ-ийн шийдвэр гарчихсан байгаа. Үүнээс бултахын тулд гадаадын компанид шилжүүлж байгаа нь гэмт хэрэг гэдгийг сануулъя" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин