ШУУРХАЙ: Б.Махбалын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурлын тов тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.25/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр уг хэлэлцүүлгийг товлоод байсан ч "Шүүгч өвчтэй" гэх шалтгаанаар хурлыг долоо хоногоор хойшлуулаад байсан.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч нар болон яллагдагч Б.Махбалын хоёр өмгөөлөгч оролцож байна. Хохирогч Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний зүгээс хэргийн мөрдөн байцаалтыг дутуу хийгдсэн гэж үзэж байгаа ба хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтайгаар урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин