"Голомт"-ын Д.Баясгаланг суллалаа

"Голомт" бакны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг өнөөдөр суллах шийдвэрийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж, саатуулсан байсан юм. Улмаар энэ сарын сарын 21-нд түүнийг шүүх нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийг Д.Баясгалан эсэргүүцэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм байна. Хүсэлтийг нь хэлэлцээд суллах шийдвэрийг гаргажээ.
Хэргийг сануулахад, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын дунд үүсээд байгаа 4 сая ам.долларын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм. Дээрх валют нь "Голомт" банкаар дамжсан байдаг юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ