УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

УИХ-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж өнөөдрийн дотор чөлөөлөх эсэхийг нь шийдвэрлэх бөгөөд хэдхэн хоромын өмнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж гишүүдийн санал тэнцсэн юм. Тодруулбал, санал хураалтад нийт 17 гишүүн оролцоход, найман гишүүн дэмжсэн, 8 гишүүн дэмжээгүй, 1 хүчингүй санал гарч ирсэн юм.

Тэгвэл байнгын хорооны уг санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ.

Чуулганы хуралдаанд байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Д.Лүндээжанцан танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин