”Жаст”-ын Ш.Батхүүг цагдан хорих санал хүргүүллээ

Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлыг хэсэг "Жаст групп" ХКК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, цагдан хорих саналтайгаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай бүлэглэн, “Стандарт банк" Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160 сая ам.долларын зээлийг залилан авч, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулжээ. Дээрх асуудлаар "Стандарт банк" Пи Эл Си нь олон улсын Арбитрын шүүхэд хандаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхээс 2016 оны есдүгээр сарын 20, 2017 оны тавдугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92 сая 685 мянган ам.долларыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иар төлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ