Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад асуулга тавилаа

"Хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар, цаашид эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллах" талаар УИХ дахь эмэгтэй гишүүдээс өнөөдөр Ерөнхий сайдад асуулга тавьсан байна.
Монгол улсын хувьд 2017 оны байдлаар хүн амын нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж, энэ нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. 2017 оны статистикаар жилд 6000 хүн шинээр оношлогдож, 18 мянган хүн хорт хавдартай гэдэг оноштойгоор эмчлэгдэж, хянагдаж байгаагаас жилд 4000 хүн нас барж байна. Хорт хавдрын өвчлөлийн 75 гаруй хувийг элэг, ходоод, уушиг, умайн хүзүү, улаан хоолойн хавдар эзэлж, элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид тэргүүлж байгаа аж.
Монгол улсын хувьд 2012 оноос хорт хавдрын эрт илрүүлгийг дэмжигч байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж байгаатай уялдан эрт үед оношлогдсон өвчтний тоо нэмэгдэх, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 30 гаруй хувиар нэмэгдсэн мэдээлэл байдаг байна.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ