Авлигын эсрэг хууль зөрчсөн А.Хаянхярваа, Ш.Алтангэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна. Учир нь эдгээр удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд гаргасан аж. Иймээс хуулийн дагуу дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг тухайн шатны удирдах албан тушаалтан шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.
Иймээс Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Авлигын эсрэг хууль зөрчсөн дээрх албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Энэхүү тушаалыг ирэх сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлэх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ