ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэг сонгогдоно

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая Төрийн ордонд хуралдлаа. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлснийг дэмжжээ. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу МАН-ын бүлэг хуралдаж, дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Ингэснээр Г.Занданшатарыг дэвшүүлэх замаар ЗГХЭГ-ын албан тушаалыг нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг сайдаар томилох хувилбар хэрэгжиж эхэллээ гэж зарим хүн хэлж байна. Түүнчлэн Цагаан сараас өмнө сайд нарын томилгоо хийхгүй, харин дараа нь Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, 27-гийнхонд 4-5 сайдын квот өгөх яриа ч байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин