Голомтын Д.Баясгаланг ирэх сарын 20 хүртэл хилээр гарахыг хориглов

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар хилийн хязгаарлалт тогтоон шийдвэрлэжээ. Прокуророос ирүүлсэн саналын дагуу шүүх хурлаар Д.Баясгаланг Монгол улсын хилээр дээрх хугацаанд гарахыг хориглов.


Түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу “Голомт” банкаар дамжуулан, дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гэх хэргээр ийнхүү шалгаж байгаа аж.


Нэгдүгээр 22-ны өдөр АТГ-аас дуудаж байцаалт авч, улмаар прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон билээ. Харин нэгдүгээр сарын 25-ны өдөр үндэслэлгүй цагдан хорьсон гэх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр сулласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин