МАН-ын бүлэг Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг 100 хувь дэмжлээ
МАН-ын удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад олонхийн дэмжлэг авч чадсан Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгээс ч дэмжлэг авлаа. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.01.31/ 19.10 цагт хуралдаж, намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэх саналыг хэлэлцлээ. Улмаар бүлгийн гишүүдийн олонх нь Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээ дагаж, дэмжлээ.
Өөрөөр хэлбэл, бүлгийн хуралдаанд 46 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжсэн юм. Тэгвэл Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгох томилгоог өнөөдрийн ТББХ-ны хурал буюу УИХ-ын чуулганы хуралдаанаар тус тус хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ