Төрийн байгуулалтын байнгын хороо Г.Занданшатарыг 100 хувь дэмжлээ

МАН-аас УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр  дэвшүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны гишүүд асуулт асуусангүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэллээ. Тэрбээр УИХ-ын дарга бол парламентын эв нэгдлийг хангах хариуцлагатай алба гэдгийг нэр дэвшигчид сануулав. Харин байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Г.Занданшатар УИХ-ын даргад нэр дэвшиж буйд талархалтай байгаагаа илэрхийлэн, амжилт хүслээ.

 Ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 13 гишүүний 100 хувийн дэмжлэг авсан Г.Занданшатарын томилгоог чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин