Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Тэр тэврэлтээс Монгол улс гарч чадахгүй

   Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариуллаа.

    Тэрээр Монгол Улс ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа ахиулах ямарч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй. Монгол Улс ШАХБ-д орно гэж байхынхаа оронд Хятад, Орос, Монголын гурван талт уулзалтуудаа үр дүнд хүргэх хэрэгтэй гэсэн юм.Түүний ярианы товч хураангуйг хүргэж байна.


 -Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо оруулж ирэхийг би дэмжсэн. Гадагшаа гаргуулахгүйн  төлөө тэмцэнэ. 

49 хувийг Монголд орж ирсэнийг л би дэмжсэн, Тэрнээс би 49 хувьд ямар ч хамааралгүй. Харин нэг л өдөр  Эрдэнэтийн 49 хувийн эзнээр Х.Баттулга тодроод гараад ирэх вий дээ.  Н.Алтанхуягийн хэлээд байсанчлан Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа "Ачит Ихт" ХХК-д ч миний нэг хувь, нэг төгрөг ч байхгүй. Н.Алтанхуягийг шүүхэд өгье гэж бодоод л явдаг. Миний өмнөөс  та бүхэн тэр Н.Алтанхуягийн араас явж болно. 

-Х.Баттулга Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Ц.Элбэгдорж шүү дээ. ШХАБ дээр Монгол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй. 1990 онд Оросууд та нар төмөр замаа өөрөө аваад яв гэж байсан. Тэр үед монголчууд "Орос ах наргүйгээр бид яах вэ?" гээд хийгээгүй. Х.Баттулга В.Путинтай тийм л найз юм бол Төмөр замын 50 хувийг Монголдоо аваад ир л дээ.  

-М.Энхболдтой би ямар нэг байдлаар хамгийн бага холбоотой хүн. Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Х.Баттулга бол өөрөө Тавантолгойн төсөлд орсон бол шударга ёс гэж үздэг. Надад татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга Та хоёр нэг үе найз нөхөр байсан гэдэг. Яагаад ийм муу болчихов?  

-Хувь хүний хувьд Х.Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, тэр үед АН-аас анх мандат олдохгүй байхад нь нэр дэвших боломж олгож байлаа. 
Таван жилийн өмнө би Х.Баттулгыг дуудаж уулзаад, "Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн гэж хэлсэн. Тэр хүн халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй" гэж хэлж байсан. Хэрэв Х.Баттулга сайн ажил хийвэл би Ерөнхийлөгч гэж хэлнэ. Харин муу зүйл хийвэл "Х.Баттулга аа" гэж ярих болно. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод юу ч хийсэнгүй.  Амласан амлалтаа  биелүүлж, ард түмний өр зээл хөнгөрсөн үү? Би хувьдаа Х.Баттулгын өр зээл хөнгөрсөн гэж л харж байгаа. 

-Би өөртөө итгэлтэй байна. Эд намайг шорондоо хийнэ үү, надаас юу ч гарахгүй ээ. Би бол малчин айлын хүүхэд. Найман хүүхдийн эцэг. Би албан тушаалд очоод огт өөрчлөгдөөгүй. 

  -АСЕМ-тай холбоотой надад наах хэрэг олдохгүй болохоор Х.Баттулга өөрийнхөө хийсэн бүх юмыг надад наах гэж байна. 

Хэрэгт архагшсан, хэрэг зохиодог хүний зан. 

Монголын хэн ч бай ямар ч Ерөнхийлөгч байсан 100 жилдээ дахиж АСЕМ хийж чадахгүй. АСЕМ зохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг л зарцуулсан.


-Таныг Ерөнхийлөгч байхад Монголд олон генерал төрсөн. Б.Хурц гэх мэтээр Та энэ хүмүүст ямар үндэслэлээр цол өгсөн бэ? 

-Би Монгол Улсын хуулийн дагуу ажилласан. Хурц юуны төлөө явсан юм, та нар түүхийг нь мэднэ шүү дээ. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Би ажилдаа эзэн болсон хүнийг л албан тушаалд томилсон, шагнасан. Б.Хурц улстөрчдийн муу булхайг мэддэг хүн, тиймээс улстөрчид энэ хүнээс эмээдэг хэмээн хэлсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин