Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4-өөс долоон хувьд хүрнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 болон 2020 онд Засгийн газар гадаад, дотоодын өрийн дарамт багатай байна гэдгийг хэллээ.


Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж ажилласан. Дүгнэлт хэрхэн гарсан талаар тэрбээр “Засгийн газартай хамтарч тохирсон асуудлууд амжилттай болсон гэж дүгнэсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4-7 орчим хувьтай гарахаар байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн бодлогыг зөв хэрэгжүүлэхээс гадна төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Засгийн газар эдийн засгийн бодлого нь тогтвортой байж чадсан, өрийн хэмжээг эрс хэмжээгээр бууруулж чадсантай холбоотой.


Монгол Улсын Засгийн газрын нийт өр ДНБ-д эзлэх хувьтай үнэ цэнээрээ 74.4 хувь байснаа 62 орчим хувьтай болж гарч байгаа нь нэлээд амжилт олсон. Энэ нь ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж буй орнуудын дунд нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан.


Улсын нэгдсэн төсөв 12 тэрбум төгрөгийн ашигтай. Ингэхдээ өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг Засгийн газар дотоодын арилжааны банкуудаас аваагүй, гадаадад бонд гаргаагүй зохицуулсан” гэсэн мэдээллийг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин