Монголчууд намаас татгалзаж байна

Улс төрийн намууд бидний хэлж заншсанаар сэхээн амьдруулах тасагт байна. 2020 оны сонгууль ойртох тусам энэ үйл явц хамгийн эрчимтэй үргэлжилнэ. Сүүлийн үеийн судалгаагаар МАНАН дээр нэмэх нь бусад намууд дөнгөж 30 хүрэхүү үгүй юу хувийг эзэлж байна. Тэгэхээр улс төрийн намууд тэр дундаа хоёр том нам ерөнхийдөө жингээ алдаж байна гэсэн үг. Энэ үйл явцыг мэдэрсэн улс төрийн хоёр том нам сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулж, амь наана там цаана үлдэх арга хэлбэрийг эрэлхийлж байгаа нь ч үнэн юм. Үүний тулд үндсэн хуулиндаа нийцүүлэх нэрийдлээр өөрчлөлт оруулна. Үгүй бол сонгуулийн хуулиараа шийдээд л явчихна. Эцэг хуулиа элэг барьж байгаа нь ямар анх удаа биш дээ. Бодлогогүй намуудын дарга нар одоохондоо бодлогоор биш, чамайг сонгуульд өрсөлдүүлнэ гэсэн амлалтаар хүмүүсээ барьж байгаа. Амь зуулгын төлөө амь дүйж яваа, гоожих ч тархигүй цүнх баригчид нь тэдэнд тайвшруулах эм өгч, вакуумдаж байгаа. Гэвч тойрог ганц, горилогч олон. Эхнээсээ өвөр хоорондоо ярилцаж, хөлөө жийлцээд эхэлсэн. Горилогчидын тэн хагасаас илүү нь гомдогсод болно гэдгийг намын удирдлагууд сайн мэдэж байгаа. Зарим нэг нь улс төрийн намаас санаатай санамсаргүй байдлаар холдож байхад, хөөвүү үгүй юу л гараад явчих нөхөд ч олон байх шиг. 2020 онд хэн нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ гэж улс төрчид мөрөөдөж байхад ард иргэд харин хэн нь гарч, хэнийгээ шоронд хорих бол хэмээн харж байна. Учир нь сонгогчид тэднийг бараг бүгдийг нь гэмт хэрэгтнүүд гэдгийг овоо сайн мэддэг болчихлоо.
Ужиг намуудын улс төрийн синдром удахгүй эхэлнэ. Эмээ уугаагүй улстөрчид нь сэхээн амьдруулах тасагт байгаа ужиг намуудаа сэгсэрч, сэгсэлзэж зовоож эхэлнэ.
Мо.Очир
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ