Ц.Элбэгдорж: Надад хуулиас зугтаах ямар ч шаардлага байхгүй


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсний дараа сэтгүүлчид түүнээс байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр "Сайн байцгаана уу, сэтгүүлчид ээ. Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Хууль дуудсан цагт очиж хариулт өгөх үүрэгтэй. Хуулийн засаглал дуудсан цагт хүн бүр очих ёстой. Албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. ШХАБ-д элсэж болохгүй. Монголын ард түмэнд аюул учруулна. Тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Миний хувьд Ерөнхийлөгчийг тэр материалаа ил тод болгооч гэж хэлж байгаа. Монгол Улсын хувьд бол хууль том хүч. Хуулиас зугтаах ямар ч шаардлага надад байхгүй" гэв

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ