НИТХ ээлжит бусаар хуралдаж, хотын даргыг өнөөдөр тодруулна

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит бусаар хуралдаж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөнө.

НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшүүлж буй бол С.Мөнхчулуун бие даагчийн хувиар заалнаас нэр дэвшиж өрсөлдөх юм.

Өмнө нь буюу 2019.01.16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхийн саналаар Хотын даргад дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй. Тэрбээр “Хотын фракц”-иас нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүний энэхүү үйлдэлд МАН хариуцлага тооцож энэ сарын 16-ны өдөр /2019.02.16/ НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуйгийн хамтаар МАН-ын гишүүнчлэлээс хассан билээ.

Бид Хотын даргыг сонгох хуралдааны үйл явцыг шуурхай мэдээлэх болно. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин