С.Төмөрбат: Зарим улстөрчид шүүгч нарыг улс төрийн тоглоомондоо ашиглаж байна

Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа цагдан хорих ангид саатуулагдаж байхдаа харамсалтайгаар амиа алдсан билээ. Урьдчилсан байдлаар талийгаачийг амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа ч ар гэрийнхэн нь амиа хорлох хүн биш, гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж буй. Тиймээс шүүх шинжилгээний эцсийн дүгнэлтийг гартал яаран ямар нэгэн мэдээлэл хийхийг хүсэхгүй байна.
Харин авлигын хэрэгт холбогдуулж, хүүг нь мөн хамт шалгаж байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл шүүгч хүү нь дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр “Намайг Сандагдоржийн Төмөрбат гэдэг. Би Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг.
Сүүлийн үед миний ээжийг нас барсантай холбогдуулан олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон буруу сөрөг мэдээлэл гарч байгаад харамсч байна.
Миний ээж амиа хорлох хүн биш. Ээжээ алдсан хүү ингэж ярьж байна гэж бодож гэж бодож магадгүй. Монголын олон хуульч, шүүгч миний ээжийг ямар хүн байсныг сайн мэднэ, нотолно.
Бид нар тухайн үед аавыгаа дагуулаад АТГ-т очиход ямар ч мэдээлэл гаргаагүй. Баасан гарагийн өглөө өмгөөлөгч аваад хорих ангид очсон. Өмгөөлөгч сэжиглэгдсэн яллагдагчтай уулзах эрхтэй гэдэг хуулийн хүрээнд манай ээжтэй уулзаад юу болсон талаар тодруулах гэж байсан юм. Гэвч хорих 461-р ангид байхгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр нь бид бямба гарагт ээжийг хорих 48 цагийн хугацаа нь дуусах ёстой гэж бодоод харьцгаасан. Бямба гарагт ч бүтэн өдөржин хүлээгээд гаргахгүй болохоор нь оройн 22:00 цагаас хойш АТГ-т хүлээсэн. Тэгээд ням гарагийн үүрийн 04:30 цагийн үед бид хорих 461-р ангид очсон. Энэ үед цагдаагийн ажилтнууд миний ээжийг нас барсныг мэдэгдсэн. Ямар шалтгаанаар нас барсныг би мэдэхгүй.
Сүүлийн үед зарим улстөрчид Монгол Улсын шүүх, шүүгчдийг өөрсдийнхөө улс төрийн тоглоом болгон ашиглаж байна гэж би хэлж чадна” гэж ярьжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ