Ховдчууд Их Соён гэрээгүүлэгч ”ОГТОРГУЙН ДАЛАЙ”- н ойг тэмдэглэнэ

                                                                                                       

  Бидний бүтээлгэж  Ганданпунцагчойлин хийдэд залсан

Зая Бандида Намхайжамц

 

Ховдчууд их соён гэгээрүүлэгч Заяа Бандида НамхайжамцОгторгуйн далай”-н мэлмий гийсний 420 жилийн ойг тэмдэглэнэ.

Зая Бандида Намхайжамц нь Ойрадын хошууд аймгийн гөрөөчин отгийн шангас овогт Баавханы тавдугаар хүү болон 1599 онд төржээ. Хошууд нь Чингис хааны дүү Хавт Хасарын наймдугаар үеийн ач Агсалдай ноёны хүү  Үрэгтөмөрийн үүсгэсэн аймаг билээ. Зая  Бандида Намхайжамц  Түвдийн Лхасын Цогтбэрэйвүн хийдийн Цанид дацанд арван жил шавилан суралцаж гүн ухааны чиглэлээр Равжамба цол хамгаалжээ.

 Тэрээр 1638 онд их  гурван Богд хэмээн алдаршсан буюу Y дүрийн Далай лам Агваанлувсанжамц, IY дүрийн Банчин-Эрдэнэ, Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу,дөрвөн Ойрадын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ.

Зая Бандаида Намхайжамц \ цаашид Огторгуйн далай хэмээх \ Ойрадын их хүрээг байгуулан төр шашин, соёлын энэ төвөөс ард олныг соён гэгээрүүлэхийн төлөөнөө шашин дэлгэрүүлэх, ном номлох, судар бүтээн туурвих, дуун хөрвүүлэх, шавь сургах их үйлсэд хичээнгүйлэн зүтгэх болжээ.

Огторгуйн далай 1640 онд тарвагатайд болсон Халх ойрадын 44 ноёдын Их чуулганд оролцож тэндээс гаргасан Их цааз -ыг түгээн дэлгэрүүлэх, сахин хэрэгжүүлэхийн төлөөнөө Ойрад, Халх, Халимагийн нутгаар явж байхдаа хошуу ноёдод давтан сануулж,  манж чин улсын эсрэг эвлэлдэн нэгдэхийг уриалж явжээ.

 Худам Монгол бичиг нь Ойрад аялгуунд нийцэхгүй, гадаад үг тэмдэглэхэд бэрхтэйг Огторгуйн далай  ухааран ойлгож ТОД ҮСЭГ-ийг 1648 оны өвөл Чуйн голд суурьшин байхдаа зохиожээ. Эл үсэг 363 жил Монголын Утга зохиол,соёлын хэрэглэгдэхүүн болж, түгээн дэлгэрч, олон ном судар тод үсгээр хэвлэгдэж, ШУӨЗО-ны нийслэл Өрөмч хотноо Үүрийн цолмон сэтгүүл хэвлэгдэн гарч байна. Тод үсэг дотоод,гадаадын  эрдэмтэн мэргэдийн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ