Төрийн ажил, үйлчилгээг дотоодын үйлдвэрлэлээс хангах 155 бүтээгдэхүүнийг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эх оронч худалдан авалтыг дэмжих жилийн хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй чанар, стандартын шаардлага хангасан импортын бүтээгдэхүүнийг орлохуйц бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, худалдан авалтдаа хэрэгжүүлэх чиглэлийг гаргасан байна.


Жагсаалтад 14 бүлгийн 155 бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд төрийн ажил, үйлчилгээ, бараа худалдан авах тендерийн үндсэн нөхцөл болгон зарлах зэрэгт мөрдөх юм байна.


Өнөөдрийн баталсан жагсаалт өмнөх жагсаалтаас гурав дахин нэмэгдсэн бөгөөд стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай бүтээгдэхүүнүүд орж байгаагаараа онцлог гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээллээ.


Баталсан бүтээгдэхүүний жагсаалтыг удахгүй олон нийтэд ил болгох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин