Шүүгч Ч.Бямбаагийн хэрэгт АТГ эрх бүхий албан тушаалтнууд, ШШЕГ-ын алба хаагчдыг шалгаж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид хоёрдугаар сарын 23-ны өдөр камерын өрөөнд шүүгч амиа хорлосон байдаг. Тус хэргийн талаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ

Уг мэдээлэлд:


"Уг хэрэг дээр Цагдаагийн байгууллагын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн мэдээллээр Прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд товч мэдээлэл өгнө. Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхийн албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн мөн ШШГЕГ-ын албан хаагчдаас ажлын хариуцлага алдсан гэх асуудлыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна. Эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг болон амь хорирогчийн үхлийн шалтгаан болох эд зүйлс, гэрээслэлийг хурааж авсан. Одоогоор шүүхийн шинжилгээний дүгнэлт гараагүй байна"  гэлээ. 

461 дүгээр хорих ангийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Мөн  ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "Цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас саатуулагдаж шалгагдаж байсан иргэн Б амь нас нь хохирсон харамсалтай явдал болсон. Үүнд ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн шалгалтын ажил өчигдөр дуусан өнөөдөр Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан.


Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн албан хаагчид ажлын байранд хариуцлагагүй хандан сонор сэрэмж, хяналтаа сулруулсан нь тогтоогдсон.Хорих 461 дүгээр анги бол маш том анги. Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаа бүх хүмүүс болон хорих ялаар шийтгэгдсэн хүмүүс хоригддог. 1-2 давхар нь бусад хорих газартай тэнцэх хэмжээний хүнтэй, ачаалал ихтэй байдаг газар.


Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцсон. 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан" гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин