Доналд Трамп Ким Жон Уныг гайхамшигтай удирдагч хэмээн магтжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой дахь “Sofitel Legend Metropole” зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Доналд Трамп сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “Ким Жон Ун бид хоёр Хойд Солонгост ч, манай улсад ч ашигтай тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна. Үүний тулд л бид хоёр уулзаж байгаа юм. Гэхдээ энэ нь ганц хоёр өдрийн дотор хийгдэх ажил биш болов уу.
Миний бодлоор, Ким Жон Ун шиг гайхамшигтай удирдагчтай улс орон цаашид эрчимтэй хөгжих учиртай. Нэн ялангуяа эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжих бүрэн боломжтой” гэжээ.
Хоёр орны удирдагч уулзалтын төгсгөлд “Ханойн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурах юм.
Б.Туг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ