Нөхөн сонгуульд оролцох нам, эсвэл, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

УИХ-ын 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар товлосон. Үүний дагуу Үндэсний аудитын газар нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох учиртай. Тодруулбал, сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тогтоодог юм.
Үндэсний аудитын газар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт явагдахаас 120 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 1-ний дотор зардлын дээд хэмжээг тогтоох үүрэгтэй. Үүнийхээ дагуу Үндэсний аудитын газар хоёрдугаар сарын 27-нд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ. Ингэхдээ нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоосон байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ