Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчиллаа

Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчиллаа.
Мөн Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, О.Орхоныг Эрүүгийн цагдаагийн албаны байранд авчирлаа.



Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс өнөөдөр үүрээр баривчлан хуулийнхан байцаалт авч байгаа ажээ. Байцаалтыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан авч байгаа гэх мэдээлэл байна. Ц.Пүрэвтүвшин байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалахдаа хэвлэл мэдээллийнхэнд "Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна" гэжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ