Ардчилсан намын Дотоод сонгуулийн тов зарлагдлаа

Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу энэ удаагийн дотоод сонгууль товлогдлоо. Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн эргэлт буюу ротаци хийхээ зарлажээ. Дотоод сонгуулиар бүх шатны намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгодог. Ингэхдээ бүртгэлийг гуравдугаар сарын 03-07-ны хооронд зарласан байна.

Мөн Ардчилсан намын дотоод сонгуулийн сурталчилгааг гуравдугаар сарын 08-22-ны өдөр хүртэл явуулж, санал хураалтыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 10:00-20:00 цагт дуусгавар болгох ажээ.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд ҮБХ-ны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна гэж заасан байдаг. Намын дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийг ротаци хэлбэрээр сонгох нь, цусаа сэлбэж залуу үедээ гарч ирэх бололцоо олгохоос гадна хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэдэг онцлогтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин