Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн албанаас авч явлаа

Эрүүгийн цагдаагийн газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан, цагдаагийн газарт авчирсан. Тэднээс байцаалт авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.


 Тэгвэл “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг 14 цагийн орчимд авч явсан. Дөнгөж саяхан 15 цагийн үед Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн газраас авч явлаа. Харин хаашаа явж буй талаар тодорхой мэдээлэлгүй байна.


 Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон одоогоор Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирээгүй байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин