“Эрдэнэт” үйлдвэрийн албан тушаалтнуудыг чөлөөлж, өрөөг нь битүүмжиллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсантай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс яг одоо “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байна.
Тус үйлдвэрийн удирдлага болон ажилчид, Орхон аймгийн удирдлагуудад нөхцөл байдлын тухай товч тайлбар өгсний дараа 49 хувийг эзэмшигч "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн томилсон Хуулийн хэлтсийн дарга, орлогч, Санхүүгийн албаны дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нарын есөн албан тушаалтны өрөөг битүүмжиллээ.
Битүүмжлэхдээ өрөөнөөс ямар нэгэн бичиг баримт авч гарахгүй, орны есөн хүнийг томилохгүй. Гарын үсэг болон орны хүмүүсийн томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Мөн компанийн статусыг өөрчилж, бүх шатны албан тушаалтнуудыг өөрчлөх эрхийг үйлдвэрийн захиралд өгсөн байна.Үйлдвэрийн захирлын тушаалаар тэргүүн дэд захирал, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, хуулийн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн даргын орлогч, санхүүгийн хэлтсийн дарга, хүний нөөцийн албаны дарга зэрэг албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр болжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ