З.Энхболд: Улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг төрд авна

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж , "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон байдал, Ерөнхий прокурорын орлогч дарга, АТГ-ын дарга нарыг чөлөөлөх томилох асуудал болон Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮАБЗ-өөс гарсан чиглэл, зөвлөмжийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр эхлээд Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах асуудлуудын талаар мэдээлэл өгөөд үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Жанжин шатын харьяанд байдаг цэргийн ангиудад удаа дараа цэрэг, алба хаагч амиа алдсан хэрэг гарлаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
- Жанжин штабын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар ажлаа хийж байгаа. Цэргийн ангид гарсан харамсалтай хэргийн талаар Жанжин штабаас мэдээлэл өгсөн. Ер нь бол нэг байгууллага ийм удаан хугацаагаар даргагүй байж болохгүй.
-Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа юу?
-Эрдэнэтийн 49, 51 хувь гэхгүй Эрдэнэт үйлдвэр 100 хувь удирдлагын асуудалтай байгаа учраас Ерөнхийлөгчийн зүгээс тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоохыг дэмжиж байгаа.
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа томоохон үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болох талаар чиглэлийг УИХ, Засгийн газарт өгсөн.
Мөн ҮАБЗ Сайншандын төмөр замын ажлыг энэ хавар эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Үүнийг ЭТТ-н ашигаар тавина. Төр 85 хувийн ашгаа авч төмөр зам тавих гэж байгаа учраас иргэд ногдол ашгаа заавал авах нөхцөл бүрдсэн.
- 49 хувийг дотоодын компани худалдаж авах үед та УИХ-ын дарга байсан. Та уг хэрэгт холбоотой юу?
- 49 хувийг надад мэдэгдэхгүйгээр, хулгайгаар нууцаар тэр компанид өгсөн. Уг нь би УИХ-ыг төлөөлж байсан. 49 хувийг хувийн компани авч болохгүй гэж би үзэхгүй байгаа. УИХ-аас асуугаад гишүүдийн олонх дэмжээд ямар ч хувийн компани авч болох байсан. Тиймээс үүнд миний оролцоо байхгүй.
Хууль бусаар зээл олгосон гээд байгаа. Үүнд Золжаргал тайлбар өгөх ёстой.
- Орд газруудыг улс өөрийн мэдэлд авах асуудалд ҮАБЗ байр сууриа нэгтгэсэн үү?
- 400 гаруй ордыг улс нээчихсэн байхад нээгээгүй мэтээр зальдаад 400 гаруй ордод дахин хувийн компанид хайгуулын лиценз өгсөн байна.
-ҮАБЗ-ийн хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Ямар асуудал хэлэлцсэн бэ?
-ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр нууц байдаг учраас би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ стратегийн чухал орд газруудыг 100 хувь төрийн мэдэлд авах, Сайншандын үйлдвэр, төмөр зам барих ажлыг түргэвчлүүлэх асуудлууд хэлэлцсэн.
ҮАБЗ-ийн хурал дээр аливаа орд бол улсын өмч гэдэг шийдэлд хүрсэн. Номтойбаяр Цагаансуварга дээр уурхай бариад хөрөнгө оруулалт хийчихсэн гээд байгаа. Орд улсынх, уурхай Номтойбаярынх. Тиймээс улс баялагаа авахын тулд Номтойбаяртай баялгийг маань гаргаад өг. Төлбөрийг нь төр төлнө гэх агуулгатай гэрээ байгуулна. Түүнээс биш төр Номтойбаярын хөрөнгө оруулалтыг төлөхгүй.
Тухайлбал, 2019 онд Сайншандын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, ирэх жил Зүүнбаян буюу зүүн чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах чиглэлийг Засгийн газарт ҮАБЗ-ийн өгсөн байна. Мөн манай улсын нийт экспорт, импорт нэг улсаас хэт хараат болж, эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан учраас яаралтай эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлж, олон улсын оролцоотой болгох чиглэлийг өгсөн байна
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ