Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал 10.00 цагт эхэллээ. Тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон билээ. Өнөөдрийн шүүх хуралд ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээр оролцож байгаа талаараа цахим хуудсанд мэдээлэл нийтэлсэн байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон байна.

Болсон хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд санаатайгаар тус яамны газрын дарга асан Б.Махбалд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарсан. Хэрэг үйлдсэн Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан.

Түүнийг эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар “Хүний амийг санаатайгаар хохироосон гэх зүйл ангид буруутган шүүж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ