УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 73.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "УИХ-д итгэх ард түмний итгэл муу байгаа учраас УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан.
Парламентыг хариуцлагатай, сахилгатай ард түмний засаглах эрхийг хамгаалах Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон. Шүүх эрх мэдлийг хараат бус ажиллах нөхцөл байдлыг бий болгохын тулд эрдэмтэд, судлаачдын багтай ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар батална.
Төр иргэний харилцааны хариуцлагын гүүр нь парламент байх ёстой. Төрд хуулийн засаглал, хариуцлага ноёрхож байх ёстой гэдгийг парламент огоорч болохгүй. Томоохон хэргүүдийг эцэслэх ёстой.
Ээлжит бус чуулганаар эдийн засгийн өсөлтийг хангаж хувийн хэвшлээ дэмжих, үндэсний үйлдвэрээ дэмжих багц хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. УИХ популизм, хэрүүл хийдэг бус шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг газар байх ёстой.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ