Н.Энхбаярыг Хэнтийн нөхөн сонгуульд оруулахгүй л байхаа даа...

МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан “Цензургүй яриа” телевизийн нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөхдөө Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын асуудлыг хөндөж, УИХ-ын дарга асан М.Энхболдтой холбоотой зүйлийг ч ярьсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга асан М.Энхболд үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаар боллоо" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ам алдвал барьж болдоггүй гэлцдэг. Хашир улс төрч нөхөн сонгууль ойртож байхад нэн хариуцлагагүй мэдэгдлүүд хийсэн нь "ёс зүйгүй" гэсэн номинацаар сонгуульд оролцуулахгүй байх шалтгаан ч болж мэдэх юм.
Урьд нь тэр боловсролгүй, хүмүүжилгүй гэх мэт арай хэтэрнээ гэмээр шалтгаануудаар сонгуульд орох эрхээ хасуулж, амьтны үрсийн өрөвч сэтгэлийг өөртөө цуглуулаад байсан. Угшил нэгтэй тэрбээр угаас МАН-ын саналыг хуваана гэдгийг ч эрх баригчид тооцоолж байгаа. Тэсвэр тэвчээрийн туйл болсон экс спикер М.Энхболд хүртэл хуулийн байгууллагад хандаж байгаагаас харахад тэр үнэхээр Ерөнхийлөгч байсан хүн гэж хэлэхийн аргагүй ярилцлага өгчээ. Гандааш хэмээх хочит хүүгийн оронд сонгогдох хүсэлтэй байж, дахин нэг өвгөн прокурорын гандааш яриад эхэлдэг нь яаж байгаан бол?
Сагсайдах мэхээрээ олноо алдаршсан тэр прокурор асан сайн хүн биш байж болох ч, батлагдахгүй, нотлогдохгүй зүйлээр ёс зүйгүй ярьж чадна гэдэг дэндүү бөх зүрх. Хорихоос гарч ирсэн эр болгон нэгийг бодохуу, эс бөгөөс хэрэг шийддэг прокурор бүр хоёрыг санахуу? Манай улстөрчид цаад үр дагаварыг нь бодож нэг үзээрэй дээ.
Сэтгүүлч би бээр гандааш хэмээн удаа дараа гуйвуулж хэлсээр байгааг эрхэм уншигч та ойлгох бизээ. Зөвхөн тэр гандааш чинь л таны хүзүүг ороож, сонгуульд оруулахгүй байх шалтгаан болно гэдгийг эрхбиш одоо мэдмээрсэн.
Д.Галт .
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ