Н.Энхбаяр: Ё.Сагсайгийн бичлэг байдаг юм байна лээ, олон хүнээс сонссон

МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж байна. Тэрбээр:

-"60 тэрбум"-ын хэрэг М.Энхболдын удирдлага дор явсан. Энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг шүүх дээр дуудсан. Ингэхдээ манай Н.Эрдэнэжамъяан даргыг дуудаад, буруутгасан. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдах луйвар болж байгааг манай Д.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мэдээлж нээсэн. Үүний төлөө З.Баянсэлэнгийг буруутгаад байна. Өнөөдөр Д.Оюунбаатарын шүүх хурал болж байна. Үнэнийг илчилсэн хүмүүсийг айлган сүрдүүлж, шоронд хийж байна. Намайг "сахал" Эрдэнэбилэг гэдэг хүн гүжирдэж байна. Тэр хүн дандаа хүн гүжирддэг, амнаас нь үнэн үг гардаг хүн биш.  


 М.Энхболд өөрөө Эрдэнэбилэгтэй холбогдож, ХХБ-ийг өөрөө авч өгсөн. Надад ХХБ-ны хувь авч өгье гэж хэлэхээр нь би загнасан. Гэтэл миний үгэнд ороогүй. Үнэнийг нь хэлэхээр намайг худлаа хэллээ гээд, маргааш нь цагдаа дуудаад, байцаалт авна гээд байна. Би "Та нар ЖДҮ-чдээсээ эхлээд мэдүүлэг ав" гэж байгаа. Луйврыг илчилсэн Н.Энхбаярыг дуудаад, ийм хачин хууль шүүхийн байгууллага хэвээрээ байна, У.Хүрэлсүх ээ, Х.Баттулга аа.


 Надаас мэдүүлэг авчихаад дараа нь мөрдөн байцаалтын нууц гээд миний амыг үдэх гээд байна. Бид дахиад тоглоомонд оролцохгүй. "Эрдэнэт"-ийн 49 хувиа буцааж ав. "Эрдэнэт"-ийн 49 хувийг ард түмэнд хувьцаа болгож тараа.  ХХБ-ийг төр буцааж авах хэрэгтэй. Тэр Сагсай гэж хүн намайг сагсайдаж явсан. Тэр хүний тухай ярьсанаас хойш маш олон хүмүүс үнэн юмуу гэж ярьж асууж байгаа. Бичлэг нь байдаг гэсэн. Би нүдээр үзээгүйээ. Удахгүй бичлэг нь гарах байхаа гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ