Ө.Энхтүвшин: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан явцын талаар мэдээлэл сонслоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.  Хуралдаанаар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад хариулав. 


 Энэ талаар Монгол Улсын шадар сайд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар сая мэдээлэл сонслоо. Тус хэргийн ажиллагаа хэрхэн яаж явагдсан, хэрэг хэрхэн шийдэгдсэн, тухайн шийдвэр хууль ёсны дагуу байсан уу зэрэг асуудлыг хөндөж ярьсан.


Энэ талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн шүү дээ. Хэрэгтэй холбогдуулан ямар шийдвэр, арга хэмжээ авах тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайд танилцуулсан. Энэ бол Засгийн газрын шийдвэр гаргах асуудал биш, хууль хяналтын байгууллага шийдэх асуудал.


Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзээгүй. Прокурорын байгууллагаас тухайн бичлэгийг үзүүлэхийг хориглосон. Гэхдээ УИХ-ын гишүүд болоод иргэдэд нээлттэй үзүүлэх ёстой гэж бодож байна. Эрүүдэн шүүж хэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж, хилсээр гүтгэсэн бол үнэхээр ноцтой асуудал юм. Иймд Засгийн газрын гишүүдийн зүгээс тухайн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ