БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд И Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд манай улсад айлчилж байгаа билээ. Ерөнхий сайд И Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад 4 жилийн дараа хийж буй айлчлал аж. Үүний дагуу БНСУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад энэ сарын 27-ныг хүртэл айлчлахаар энэ сарын 25-ны 21.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм.
Түүнийг Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатарын талбайд угтан авлаа.



Мөн тэрбээр Төрийн Ордны ёслолын хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үгээ үлдээж, гарын үсэг зурав.
.


БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд:
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрбээр мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
09:00 цагт
Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён-ыг албан ёсоор угтана.
09:10 цагт
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд И Наг Ён нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
09:15 цагт
Төрийн ордны “Баганат " танхимд БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурна
09:20 цагт
Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “А" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён нар ганцаарчилж уулзана.
09:35 цагт
Төрийн ордны хуралдааны "Д.Сүхбаатар" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
10:45 цагт
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён бараалхана.
11:25 цагт
УИХ-ын даргын албан өрөөнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён бараалхана.
15:10 цагт
БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён “UB smart card” төслийн үйл ажиллагаатай танилцана.
16:05 цагт
БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Дамбадаржаа дахь Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, мод тарина.
16:55 цагт
Ерөнхий сайд И Наг Ён "И Тэ Жүн" эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ